2025 онд Оюутолгой уурхай 560 мянган тонн зэс олборлох төлөвтэй байгаа юм. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын катодын зэсийн үйлдвэрлэл 2025 оноос эхлэн жилд 120,000 тонноор нэмэгдэх төлөвтэй байна. Монгол Улс 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд энэ оны төсөвт нүүрсний дундаж үнийг тонн тутамд 105 ам.доллар байхаар тооцсон байна. ...
Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг танилцуулсан байна. 2024 онд эдийн засаг 4.1 хувь, 2025 онд зургаан хувиар өснө гэж тооцоолжээ. Уул уурхайн салбарын өсөлт, түүний дотор зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтөд гол түлхэц болж ...
Дэлхийн банкны "Монголын эдийн засгийн тойм" мэдээллээр, 2025 онд уул уурхайн үйлдвэрлэл Оюутолгойн үйлдвэрлэлтэй холбоотойгоор огцом тэлэх ч цаашид тогтворжино гэж таамаглаж байна. Энэ онд эдийн засаг 6.5 хувьд хүрч, Оюутолгойн үйлдвэрлэл, 2024 оны зудын нөлөөг гэтлэн давах ХАА-ын салбарын сэргэлт эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээр ...